Шууд Chart

МҮЭ-ийн холбоо эдийн засгийн хямралаас гаргахыг шаардав

2016-05-18 15:55:37

МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотголыг яаралтай хийж, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралаас гаргахыг шаардлаа. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар гэмт хэргийн гаралт өсчээ. Тэр дундаа танхай,  дээрмийн хэргүүд өнгөрсөн мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Мөн ажилгүй иргэдийн тоо ч нэмэгдсэн судалгаа гарсан.

Ийм учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хандаж дээрх шаардлагыг хүргүүлж байна гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МҮЭ-ийн холбоо эдийн засгийн хямралаас гаргахыг шаардав  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй