![](/uploads/201310/news/thumb/df87582497750d0fa13d89a4f50eeee3_x3.jpg)
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр болсон. Одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулж зургаан уулзварын ажил дуусах шатандаа явж байна. Тодруулбал ТЭЦ-3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийн зорчих хэсгийг бүрэн нээсэн. Гэмтлийн эмнэлгийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзварын ажил 90 гаруй хувьтай явж байна. Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан. Түүнчлэн Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийн зорчих хэсгээ нээлээ. Циркийн арын уулзварын өргөтгөлийн ажил дуусч тэмдэг тэмдэглэгээний ажилдаа хийгдэж байна. Дээрх уулзваруудын ажил бүгд гэрээт хугацаандаа дуусах аж.
Зургаан уулзвар ашиглалтад орно | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.