Шууд Chart

Л.Пүрэвсүрэн сайд ОХУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзав

2016-05-19 10:48:40

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан-Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.

Л.Пүрэвсүрэн сайд гадаад бодлого, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулж, сурвалжлагчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Untitled_Panorama1

Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, соёл спортын ажилтыг оросын олон нийтэд хүргэх, хоёр орны ард түмний уламжлалт найрамдалт харилцааг бататган гүнзгийрүүлэхэд оросын сурвалжлагчдын энэ удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байгаа юм.


Л.Пүрэвсүрэн сайд ОХУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй