Шууд Chart

Өсвөр үеийн эмч, зөвлөгч нарт хүчирхийллийн талаарх ойлголтыг өгөв

2016-05-19 13:12:02

НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн дэмжлэгтэйгээр “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр өсвөр үеийн эмч, зөвлөгч нарт хүчирхийллийн талаарх ойлголтыг өгч, хүчирхийлэлд өртсөн өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан бөгөөд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр  ярилцсан байна. Оролцогчид өсвөр үеийн эрүүл мэндийн төв ямар бүтэцтэйгээр ямар харьяаллад ажиллах болон талаар өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар харилцан санал бодлооо солилцож  мэдлэг туршлагаа ч хуваалцжээ.

Энэхүү сургалтад аймаг, нийслэлийн өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн эмч, зөвлөгч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон зарим аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өсвөр үеийн эмч, зөвлөгч нарт хүчирхийллийн талаарх ойлголтыг өгөв  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй