
ТЕГ, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, АТГ хамтран “Хувь хүний ёс зүй, шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт соён гэгээрүүлэх сургалтыг татварын албаны ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Авлигаас ангид, сайн засаглалын төлөөх төрийн үйлчилгээг бий болгож авлигагүй, хүнд сурталгүй, ёс зүйтэй төрийн алба болох зорилтын хүрээнд татварын ажилтан албан хаагчдын авлигын гэмт хэрэгт өртөх магадлалыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх нь сургалтын зорилго юм. Мөн ТЕГ цаашид татварын улсын байцаагчдын эрх олгох, сунгах, байнгын сургалтын хөтөлбөрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан оруулж татварын ажилтан, албан хаагчдад авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэхэд хамтран ажиллах саналыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.
Татварынхан авлигын гэмт хэрэгт автахгүй | ||
Үзсэн: 1566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.