Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Харин одоо ирэх сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх болсон шүүхийн тухай багц хуулийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтыг энэ сарын 7-9-нд зохион байгуулж байна. Сургалтад өмнөх сургалтад хамрагдан гэрчилгээ авч эвлэрүүлэн зуучлагчдын нэрсийн жагсаалтад орсон иргэд хамрагдаж байна. Тэд цаашид энэ чиглэлээрээ ажиллах эрхийн гэрчилгээтэй болох аж. Сургалтыг “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс бэлтгэсэн багш, шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор багш нар болон Япон улсад энэ чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар хөтлөн явуулж байна. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд үйл ажиллагаагаа явуулах эдгээр бэлтгэгдсэн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргааны талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, сэтгэл хангахуйц санал нэгдснээр асуудлаа шийдвэрлэх юм.
Эвлэрүүлэн зуучлагч нар гэрчилгээ авна | ||
Үзсэн: 1373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.