2015 оны Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 09 тоот тогтоол, Дорнод аймгийн салбар зөвлөлийн 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар тэднийг хөгжүүлэх өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг нь дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхэд туслах ур чадвартай малчин бэлтгэх чиглэлээр 18-35 насны, хөдөлмөрийн чадвартай гишүүний тоо хоёр, богд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай, өөрийн гэсэн хашаа саравч, худаг устай, өвөлжөө, хаваржааны газартай хөгжих өрхийг сумдын Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар сонгож 14 сумын 69 өрхийг хөтөлбөрт хамруулж байна.
2016 оны 5 дугаар сарын 20-23 өдрүүдэд хөтөлбөрт хамрагдсан 69 малчин өрхийг Аж ахуй эрхлэлтийн сургалт болон мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамруулж малчин өрхийн зээл, малчдын бүлэг, хоршоо, өрхийн бичил бизнес болон төсөл хэрхэн бичих талаар мэдээлэл өгчээ.
Хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 01 тоот тогтоолоор баталсан 14 өрхөд 5 сая төгрөг, 55 өрхөд 4 сая төгрөгийн нийт 69 өрхөд 290 сая төгрөгөөр мал худалдан авах санхүүгийн дэмжлэгийг олгоно.
| Залуу малчдад дэмжлэг үзүүлнэ | ||
| Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.