БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага Ховд аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрын гаднах талбайн тохижилтын ажлыг санхүүжүүлжээ. Энэхүү санхүүжилтээр ахмадууд нарлах хоёр сүүдрэвч, явган хүний дасгалын зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, нарны зайн гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн бөгөөд энэ ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр эхэлжээ.
Дашрамд дурдахад, “Цагаан уул” амралт, сувиллын газар нь жилийн 4 улиралд улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 20-25 хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм байна.
| “Койка” байгууллага ахмадын “Цагаан уул” амралт, сувиллын газрыг тохижуулжээ | ||
| Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.