Ахмад настнуудын амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хоног болгож Засгийн газраас сунгасан.
Өмнөговь аймаг л гэхэд нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмжээс гадна зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулж, ахмадын амралт сувиллын газруудаа шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган засвар шинэчлэлийн ажлуудыг хийжээ. Ингэснээр жилд 450-500 ахмадыг хүлээн авах боломжтой болсон байна.
Ахмадын сувилалд чийрэгжүүлэлтийн танхим байгуулж, 14 төрлийн 32 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд нийгмийн асуудлыг шийджээ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт сувилал 16 аймагт үйл ажиллагаа явуулж байна.
| Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй | ||
| Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.