![](/uploads/201605/news/thumb/aafcb5cfae91039265e3f10f14862baf_x3.jpg)
Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжт хуралдаанаар “Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрчээ.
Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний үндсэн асуудлуудыг тусгажээ. “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Power China Resourсes” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг санхүүжүүлж, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Төсөл хэрэгжсэнээр 300 гаруй монгол иргэнийг шууд ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын болон үндсэн үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна | ||
Үзсэн: 3451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.