Шууд Chart

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэв

2016-05-27 09:02:24

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёл, урлагийн арга хэмжээ чухал үүрэгтэй байдаг. Энэ зун манай улсад өмнөх жилүүдээс их жуулчин ирэх төлөвтэй байгаа учраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн соёл, урлагийн үзүүлбэр, тоглолтуудыг гадаад, дотоодын 460 мянга гаруй хүн өөрийн биеэр үзэж сонирхжээ. Энэ жил энэ тоог нэмэхээр төлөвлөн  ажиллаж байна гэж Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл хэллээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжихээс өмнө манай улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө зөвхөн лоозонгийн хэв маягтай явж ирсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улсыг зорих жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэж салбарынхан хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэв  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй