Газар тариалангийн хөрсийг хамгаалахад нэн тэргүүнд бордоог зөв зохистой ашиглах ёстой. Гэвч энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хөрсөө борддог нь нийтлэг байдаг байна. Тухайн хөрсийг лабораторийн шинжилгээнд оруулж яг ямар эрдэс бодис шаардлагатай байгааг нь тогтоох хэрэгтэй. Ингэхгүй бол бордохгүй байснаас илүү сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
Зөв зохистой бордохгүй бол тухайн жилийн ургацад нөлөөлнө. Мөн хөрсний бохирдол үүсгэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэл бий болдог байна. Тиймээс тариалангийн талбайн хөрсийг лабораторийн шинжилгээнд оруулж, мэргэжлийнхнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж ХААИС-ийн багш, доктор А.Буянбаатар хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг сонсоно уу.
| Хөрсөө буруу бордох нь ургац муудахад нөлөөлдөг | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.