![](/uploads/201310/news/thumb/cb18b7593a2506b729d959e2db8a73f4_x3.gif)
“Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг 21 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадамд 9 дүүргийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй сурагчид, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно.
Анхан шатны шалгаруулалт 10 сарын 9-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд болох бөгөөд дүүрэг бүрээс гурван шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт 10 сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд 10 сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулна.
“Хүүхдийн найрал дууны наадам” болно | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.