Шууд Chart

АСЕМ-ын үеэр зах, худалдааны төвүүдийг амраахгүй

2016-05-30 14:19:34

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын гол хурал ирэх долоодугаар сарын 15,16-ны өдрүүдэд Улаанбатар хотноо болно. Энэ үеэр томоохон худалдааны төв, захуудыг сарын хугацаатай амраана гэсэн мэдээлэл иргэдийн дунд тархаад байгаа юм.

Харин энэ талаар Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн  “Гадаад хэргийн яамнаас ийм шийдвэр гаргаагүй. Томоохон захууд, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хувиараар ажиллана. Харин ч наймаачид, иргэдээ дэмжих тал дээр ажиллаж байна” гэсэн юм. Түүнчлэн АСЕМ-ын үеэр ирэх зочид төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын зүйл өгч, аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгийг тэрбээр мөн хэллээ. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын үеэр зах, худалдааны төвүүдийг амраахгүй  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй