Ирэх зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хот БНСУ-ын хооронд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Хоёр улсын хооронд Монголын иргэний агаарын тээвэр, Солонгосын “Korean air” компаниуд нислэг үйлдэж байгаа юм. Харин Улаанбаатар, Пусан хотын хооронд “Pusan air” компани нислэг үйлдсэнээр гуравдагч компани орж ирэн өрсөлдөөн үүснэ гэж БНСУ-ын Пусан хот дахь Монгол Улсын консул Д.Бямбадорж ярилаа.
Сөүлийн дараа орох Солонгосын хоёр дахь том хот болох Пусанд 700 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Түүнчлэн тус хотод 2016 оны нэгдүгээр сард манай улсын консул нээгдсэн юм. Ингэснээр хоёр улсын хооронд иргэдийн урсгал ихэсч, эдийн засаг, худалдаа өргөжих боломж бүрдээд байна.
| Ирэх сараас Пусан руу шууд нислэг хийж эхэлнэ | ||
| Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.