Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт өмнө нь Иргэний хамгааллын хичээл ордог байсан. Харин өнөөдөр гамшгаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн тусгай хичээлийн хөтөлбөр байдаггүй. Тиймээс хүүхдэд бага балчир наснаас нь эхлэн гамшгаас урьдчилан сэргийлэх арга ухаан, дадал, зуршлыг бий болгох зорилгоор сургалт, дадлагыг Нийслэлийн онцгой байдлын газраас зохион байгуулдаг юм.
Тодруулбал, “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдэвт гамшгаас урьдчилсан сэргийлэх сургалтын төгсгөлийн шат өнөөдөр боллоо. Нийслэлийн цэцэрлэгүүдээс долоон багийн 140 гаруй хүүхэд багачууд оролцож, жүжигчилсэн тоглолт, иргэд, олон нийтэд зориулсан уриалга, сэрэмжлүүлэг явуулах зэрэг гурван төрлийн тэмцээнээр авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн гамшгаас хамгаалах дадлага, сургалтад сургаснаар тэд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болж, өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмших давуу талтайг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр хэллээ.
| Хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн гамшгаас хамгаалах сургалтад хамруулах ёстой | ||
| Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.