Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийн хаалт өнөөдөр боллоо. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн энэ төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үнс ашиглан барилгын үйлдвэрлэл эрхлэх боломжтой болсон байна. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл нь Монголын барилгын салбарт ногоон барилгын чиг хандлага, үзэл баримтлалыг суулгах зорилготой. Хүн, байгальд ээлтэй, шинэ, хэрэглээг хэмнэсэн, үр ашигтай арга туршлагыг төслийн хүрээнд хүргэсэн гэж төслийн мэргэжилтнүүд үзэж байна.
Дулааны цахилгаан станцуудаас гардаг хаягдал үнсийг барилгын материалд ашиглах үндэсний стандартыг баталсан. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд үнс ашиглан барилгын үйлдвэрлэл эрхэлж, ногоон хөгжлийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж байна гэж Европын холбооны Свич Ази төслийн ерөнхий зохицуулагч н.Хонгорзул хэллээ.
| Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжинэ | ||
| Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.