“Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа “Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” уриан дор төв талбайд тэмдэглэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ өдрийг зохион байгуулж байгаа юм.
Монголчууд сүүг цай сүлэх, цагаан идээ боловсруулахад хэрэглэж ирсэн. Тэгвэл сүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа учраас өдөр тутамдаа цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон төрлөөр хэрэглэх хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Ялангуяа хүүхдийн сүүний хэрэглээг нэмэх нь чухал байгаа юм. Энэ талаар Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал ингэж ярилаа.
| Манай улс “Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна | ||
| Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.