Аймгийн төвөөсөө алслагдмал, гамшгийн эрсдэл өндөртэй Завхан аймгийн Тэс суманд онцгой байдлын аврах, гал унтраах 57 дугаар анги шинээр нээгдлээ. Ингэснээр хөрш зэргэлдээ дөрвөн ч сум, хил орчим гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах боломжтой боллоо.
Тэс сум ОХУ-ын Тува улстай хил залгаа оршдог. Энд хил дамжин ой хээрийн түймэр гардаг, гол ус үерлэх магадлалтай, боомын голомттой, өвөлдөө ихээхэн хүйтэрч цас их унадаг гээд гамшгийн эрсдэл өндөртэй бүсэд хамаардаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ суманд аврах, галт унтраах дөрөвдүгээр зэрэглэлийн ангийг шинээр байгууллаа.
| Тэс сум гал унтраах ангитай боллоо | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.