Шууд Chart

Асгат сум гурилын үйлдвэртэй болжээ

2016-05-31 15:58:22

Завхан аймгийн Асгат сум олон жил ашиглаагүй орхисон атаршсан газрыг сэргээн улаан буудай тариалж, сумынхаа  иргэдийн гурилын  хэрэглээг хангадаг болжээ.

Тус сум нь 1000 га-д тариалалт хийдэг. Тэжээлийн аж ахуй байсан, 20 жил ашиглаагүй атаршсан газарт н.Пүрэв-Орших хэмээх залуу хамт олонтойгоо 2011 оноос тариалалт хийж өнөөдөр 3000 га талбайг ашиглах боломжтой болсон байна. Мөн хоногт 24-30 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Завхан-Асгат буудай” гурилын үйлдвэрийг байгуулснаар зэргэлдээ сумын иргэд нь ч хямд үнээр чанартай гурил хэрэглэж байна. Энэ жил 1000 га-д тариалалт хийхээр төлөвлөж, үүнийхээ 200 га-д нь ногоон тэжээл тарих гэнэ. Одоогоор тариалалт 80 хувь байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Асгат сум гурилын үйлдвэртэй болжээ   
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй