Шууд Chart

Нэр дэвшигчдийг бүртгэж байна

2016-05-31 17:37:32

УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөөд байна. Харин тэд ирсэн материалуудыг нягтлан үзсэний дараа ирэх зургадугаар сарын 9-нд  албан ёсоор олон нийтэд мэдээллэх юм байна.

Энэ удаагийн УИХ сонгууль хамгийн олон өрсөлдөгчтэй болох магадлалтай. Өөрөөр хэлбэл улс төрийн нам, хүчнүүдээс гадна бие даан нэр дэвшигч олон буйгаар онцлог юм.

Улс төрийн намууд хуулийн дагуу бүртгүүлж, нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөөд байгаа бол бие даан нэр дэвшигчид ч маргаашийн дотор СЕХ-нд материалаа хүргүүлэх үүрэгтэй билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэр дэвшигчдийг бүртгэж байна  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй