Шууд Chart

Улсын хэмжээнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна

2016-06-01 14:30:07

Бид хүүхдийнхээ эрх зөрчигдөж байгаа асуудлыг дорвитой ярьж чадахгүй байна. Тухайлбал, наснаасаа эрт хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 68 мянга гаруй, хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна. Энэ тоо баримт манай улсад хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг харуулж байгаа юм. Тиймээс  “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын  тухай хууль”-ийг өнгөрөгч хоёрдугаар сард шинэчлэн баталсан.

Хуульд эрх нь зөрчигдөх эрсдэлтэй, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд  эрүүл мэнд, сэтгэл санаа, хууль эрх зүйн болон боловсролын цогц үйлчилгээг үзүүлэхээр тусгасан байдаг. Хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн багадаа  4 тэрбум төгрөг улсын төсөв суулгах шаардлагатайг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга Х.Баавгай ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын хэмжээнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй