Өнөөдөр Дэлхийн сүүний өдөр тохиож байна. Энэ өдөр үнээний цэвэр сүүгээр бүрсэн таргийг хүүхэд багачуудад тараахаар Монголын сүүний нэгдсэн холбооноос зэхжээ.Төв талбай болон Монгол наадам цогцолборт болох соёлын арга хэмжээний үеэр, цагаан идээг ийнхүү сурталчилан таниулах юм.
Хамгийн сүүлд хийсэн судалгаанаас харахад, манай улсын жилийн сүүний хэрэгцээ 41.8 сая литр.
Хүн өдөрт дунджаар 200 грамм үнээний цэвэр сүү хэрэглэж байж шаардлагатай шим тэжээлээ нөхдөг байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаанаас харахад, манай улсын жилийн сүүний хэрэгцээ 41.8 сая литр. Хүн амд тооцоод үзэхэд 1 хүн өдөрт 40 грамм сүү хэрэглэж байгаа юм. Ийм хангалтгүй үзүүлэлттэй байгаа тул Монголын сүүний холбооноос санаачлан Дэлхийн сүүний өдрийг монголд анх удаа “Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэж байна.
| Монголын сүүний нэгдсэн холбоо хүүхдүүдийг таргаар дайлна | ||
| Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.