Шууд Chart

Үлэг гүрвэлийн музейд тоглоомын үзэсгэлэн гарлаа

2016-06-01 15:10:57

Байгалийн түүхийн музейд байдаг махчин үлэг гүрвэлийн чулуужсан аварга том араг ясыг хүүхэд багачууд үзэх дуртай байдаг. Тус музейн барилга ашиглалтаас гарснаас хойш хүүхэд залуучуудад үлэг гүрвэлийн олдворуудыг үзэж сонирхох боломж хомс болоод байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс үлэг гүрвэлийн төв музей үүд хаалгаа нээсэн. Өнөөдөр тус музейн хамт олон палентологийн олдворуудаас гадна тоглоомын үзэсгэлэн гаргалаа.

Палеонтологийн шинжлэх ухааны талаарх зохих мэдлэгийг хүүхэд багачуудад олгох, энэ чиглэлээр сонирхон судлах идэвхийг нь нэмэгдүүлэх нь тоглоомын үзэсгэлэнгийн зорилго. Ирэх жилүүдэд илүү олон цуглуулагчдын тоглоомыг дэлгэн тавихаар зорьж байгаа юм байна. Тоглоомоо бусдад үзүүлэхээр ирсэн хүүхдүүд өөрсдөө бодит үлэг гүрвэлийн араг яс чулуужсан олдворуудыг үзэж сонирхлоо.

Ирэх жилүүдэд илүү олон цуглуулагчдын тоглоомыг дэлгэн тавихаар зорьж байгаа юм байна.

Одоогоос хэдэн сая жилийн өмнө монгол нутагт амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн чулуужсан араг яс, яст мэлхийн олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэн үзүүлж байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг их татаж байлаа. Үзмэрүүдийг хүүхэд багачуудад түлхүү үзүүлснээр эх орныхоо түүх, соёлын өвөө танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах, хадгалж өвлүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх ач холбогдолтой гэдгийг музейн ажилтнууд хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үлэг гүрвэлийн музейд тоглоомын үзэсгэлэн гарлаа  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй