Монгол хүн сансрын уудамд ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар Юрий Алексеевич Гагарины дурсгалд зориулан хөшөөг босголоо. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөртэй давхцуулж дурсгалын хөшөөний нээлтийг хийжээ.
Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэн долоо хоногтоо дэлхийн усны хэмжээ, ашигт малтмалын орд газруудын байршил гээд газар дээр олон зуун жилийн турш судлах байсан зүйлсийг амжуулж судалсан байдаг тухай Сансарын нисэгчид өнөөдөр дурсаж байна. Сансар огторгуйн үүдийг нээсэн. Анхны нисгэгч Юрийн Алексеевич Гагарины дурсгалд зориулан босгосон хөшөөний нээлтэд ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт Сансрын нисэгч Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол Улсын баатар Сансрын нисэгч Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч М.Ганзориг нар оролцлоо.

Хөшөөний нээлтийн үеэр ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар Сансрын нисэгч В.А.Джанибеков “Сансарын нислэг, аялал, сансарын хөлгийн хөгжил, техникийн шийдэл гээд олон амжилтыг Гагаринтай холбож болно. Бас эрдэм шинжилгээний олон ч туршилтыг хийсэн гавьяатай хүн. Энэ хүний үйл хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Анх сансарт нэг хүн нисээд буцаад эх дэлхийдээ буухдаа хөлгөөсөө тусдаа буудаг байсан бол өнөөдөр экипажийн гишүүдийг 15 хүртэлх хүнээр бүрдүүлэх боломжтой болсон байна. Нэг үгээр хэлбэл, сансар огторгуйг хүн төрөлхтөн улам илүү нарийн судалдаг болжээ. Их сайхан өдөр болж байна. Монголчуудад баярлалаа” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд Юрий Алексеевич Гагарины эхлүүлсэн мөрөөр, хүн анх сансарт ниссэнээс хойшхи 55 жилийн хугацаанд дэлхийн 40 орчим орны 550 орчим хүн сансарт ниссэн байдаг юм байна.
| Ю.А.Гагарины дурсгалд зориулж хөшөө босголоо | ||
| Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.