Шууд Chart

Нийслэлийн өргөө амаржих газарт 18.2 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бэлэглэлээ

2016-06-01 16:07:40

Дутуу болон хүнд өвчлөлтэй нярайг улсдаа ганц байх ЭХЭМҮТ-д хүлээн авч эмчилдэг байсан бол Нийслэлийн өргөө амаржих газарт барилгын өргөтгөл хийснээр нярайн эмгэг эмчлэх хэсгийг шинээр байгуулсан. Гэвч энд хэрэгтэй тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүйгээс шалтгаалж халдвар дамжих, нярай эндэх гэх мэт эрсдлийг нэмэгдүүлж байсан. Тэгвэл эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-аас Нийслэлийн өргөө амаржих газрын хамт олонд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэлээ. Энэхүү төхөөрөмжүүдэд зургаан ширхэг Фото эмчилгээний аппарат, 2 ширхэг шарлалт хэмжих билиметр аппарат зэрэг багтаж байгаа юм.

Тус Амаржих Газарт жилд дунджаар 16 мянган эх амарждаг байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нярайн өвчлөлөөр нь авч үзвэл нярайн шарлалт хүндэрч ирэх нь байнга ихсэж байна.

Нярайн шарлалтыг эмчлэх Фото эмчилгээний ЛЕД аппарат 30 байх ёстойгоос 7 ширхэг, шарлалтыг хэмжих аппарат 4 байх ёстойгоос 1 ширхэг байсан нь эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжыг хязгаарлаж байжээ.

Монгол хүүхдүүд Эх орондоо эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан “Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ нь сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр 7 дахь төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ. Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдсэнээр нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн өргөө амаржих газарт 18.2 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бэлэглэлээ  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй