![](/uploads/201606/news/thumb/17edd1e3e3f00d6858c519767f804df1_x3.jpg)
Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, ажилчдын харилцаа, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ярилаа.
Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай компаниуд гадны улсын туршлага болоод сургалтын стандартыг нэвтрүүлж ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх сонирхол их байдаг байна. Гэтэл салбарын яам нь уг асуудалд хойрго хандаж, олон шаардлага тавьдаг хэмээн тэр шүүмжилсэн юм.
Улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгдөг ч энэ нь Монгол орныг гадаадад сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ, өөрөөр хэлбэл, олон улсын томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцох, гадаад сурталчилгааны материал бэлтгэх зэрэгт зарцуулагддаг байна. Харин салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулахад төсвийн мөнгө хүрэлцдэггүй аж.
Улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгдөг | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.