Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-10-10 08:40:44

09:00 цагт Улс эх орны хөгжлийн ирээдүй , үнэт баялаг болсон хүн амаа хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж буй нийгмийн хамгааллын салбарынхны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн Blue Sky 3 давхрын хурлын танхимд эхэлнэ.  Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцоно.

10:00 цагт Хотын Захирагч Хүндэт харуулын 032-р анги дээр очиж цэргийн албан хаагчидтай уулзана. /Офицеруудын ордны ард/

10:00 цагт “Бааранд биш Номын Санд Суумаар байна" флашмоб, тайван жагсаал Чингисийн талбайд болно.

10:30 цагт “Сайн засаглал ба ил тод байдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны Төрийн түүхийн музейд болно.

11:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд Худалдаа аж үйлдвэрийн танхим болон ШӨХТГ хоёр хамтран ажиллаж бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа бэрхшээл, зах зээлд өрсөлдөхөд ямар бэрхшээл тулгарч байгаа болон шударгаар өрсөлдөхөд төрийн болон томоохон аж ахуйн нэгжээс ямар нэгэн дарамт байдаг эсэх талаар бизнесийн орчныхонтой ойлголцох эх үүсвэрийн эхлэл болгож О.Магнай дарга болон Дэмбэрэл гишүүн нар гарын үсэг зурна.

11.30 цагт MN мэдээллийн төвд “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй олгосон талаар болон ягаан, цэнхэр хувьцааны асуудлаар мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт MN  мэдээллийн төвд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
12.30 цагт MN  мэдээллийн төвд Эм зүйн салбарын өнөөгийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
 
19:30 цагт "Улаанбаатар" олон улсын кино наадмын хаалтын ажиллагаа "Тэнгис" кино театр болно.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй