
Перу улсад Oropouche вируст халдварын 52 тохиолдол мэдээлэгдсэн байна. Тус улсад Денгийн чичрэг өвчин болон уг халдварын хавсарсан дэгдэлт явагдаж байна.
Хариу арга хэмжээний хувьд эмнэлзүйн ялган оношилгоог сайжруулах, хүн амьдралын орчинд шумуулын тандалт хийх, эрс бууруулах, шумууланд хазуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Oropouche вируст халдвар нь анх 1960 онд Бразил улсад бүртгэгдсэн бөгөөд тархалт ихтэй өвчин юм. Culicoides paraensis төрлийн шавжаар дамждаг, халууралт, ядрах, турах, үе мөчөөр өвдөх, бөөлжих, менингит өгөх шинж тэмдэг илэрдэг халдварт өвчин юм.
Перу улсад "Oropouche" вируст халдварын 52 тохиолдол мэдээлэгджээ | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.