Шууд Chart

Хүүхдийн зусланд мэргэжлийн багш хэрэгтэй байна

2016-06-06 15:43:54

Хүүхдийн зуслангуудад мэргэжлийн сургагч багш дутагдалтай байгааг ТББ-ынхан хэллээ. Эцэг, эхчүүд хүүхдийн зуслангуудын талаар сөрөг бодолтой байсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил зуслангууд үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөтөлбөртөө анхаарлаа хандуулсны үр дүнд амрагчдын тоо  ч өссөн байна.

Гэхдээ ихэнх зуслан мэргэжлийн сургагч багш байхгүй байгааг “Хүүхэд залуучуудын хөгжил дэвшлийн төв” ТББ-ын тэргүүн Ж.Баясгалан хэллээ. Ялангуяа оюутнууд зусланд сургагч багшлах нь хүүхдийн төлөвшил, хүмүүжилд тодорхой ахиц дэвшил авч ирдэггүйг онцолсон юм. Тиймээс мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэж, ажлын байраар хангах асуудал чухал болоод байна гэлээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн зусланд мэргэжлийн багш хэрэгтэй байна  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй