Ховд аймаг 17 сум 91 баг 80 гаруй мянган хүн амтай баруун бүсийн томоохон аймгийн нэг. Өнгөрсөн дөрвөн жилд бүх сумд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд санаачилга гарган ажилласан байна. Гэвч иргэдийнхээ наад захын хэрэгцээ болох халуун усны үйлчилгээг шийдэж чадаагүй байгаа сум энэ аймагт байна.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сум аймгийн төвөөсөө 80 гаруй км зайтай. Зам харилцаа дэд бүтэц хөгжсөн төвийн бүсэд хамрагддаг томоохон сумын нэг. Гэвч өнөөдрийг болтол сумын төвдөө халуун усны үйлчилгээг бий болгож иргэддээ үйлчилж чадахгүй байна. Уг нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвдөө орчин үеийн шаардлага хангасан халуун ус байгуулахаар иргэдийнхээ саналыг авч нийтдээ 50.0 сая төгрөгийн өртөгтэй тендерийг сумандаа зарласан байна. Гэвч тендерт шалгарсан Ховд аймгийн "Тулгат Баганат" компани сумын халуун усны газрыг ашиглалтад хүлээлгэн өгөөгүйгээс иргэд ийнхүү зардал чирэгдэл болж аймгийн төвийг зорих болжээ.
Уг нь сумын эмнэлэг байсан байрны нэг талын корпусыг засаж тохижуулаад шинээр халуун ус байгуулах гэж зорьсон боловч одоо болтол тэр нь ийнхүү хэл ам дагуулсаар байна.
"Тулгат Баганат" компанийн төлөөллийг иргэдийнхээ хуралд оролцуулан шахаж шаарддаг ч хэлсэн ярьсан зүйл нь ажил болдоггүй байна. Нэгэнт иргэдийн саналын дагуу тодорхой хөрөнгө мөнгө зориулсан ажлыг тендерт шалгарсан компани сэтгэл гаргаад хийчихсэн бол өнөөдөр шиг иргэдийг чирэгдүүлэхгүй байх байсан гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Манхан сум иргэдийнхээ халуун усны хэрэгцээг шийдэж чадаагүй байна | ||
| Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.