Завхан аймгийн Тэс, Нөмрөг сумд нэгдсэн халаалтын төвтэй болсноор иргэд тав тухтай, дулаан орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрджээ. Үүнийг дагаад сумдад хөгжил ирж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдэх, байгаль экологид ч тустай гээд олон давуу тал бий болж байна.
Тус аймаг 24 сумтай. Сумын албан байгууллага тус бүр нам даралтын жижиг зуухтай, жилдээ 300 орчим машин мод бэлтгэдэг байжээ. Тэгвэл өнгөрсөн өвөл Тэс, Нөмрөг сумдад төр хувийн хэвшлийн концессийн гэрээгээр нэгдсэн халаалтын төвтэй болсноор олон давуу талууд бий болж байна.
Тухайлбал, нэгдсэн халаалтаа түшиглэн Нөмрөг сумын бүрэн дунд сургууль 85 сая төгрөгийн санжүүжилтээр дэргэдээ эко жорлонтой болсон байна. Нөмрөг сум өнгөрсөн жил Могойн голын нүүрсний уурхайгаас 50 тн нүүрс татаж бүтэн жилийнхээ хэрэгцээг хангаж байжээ. Харин Тэс сум 871 өрхтэй. Өвөлдөө нэг айл хоёр машин модыг 500 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол дулааны шугам сүлжээнд холбогдсоноор айл өрхийн түлшинд зарцуулах зардал багасчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Тэс, Нөмрөг сумд нэгдсэн халаалтын төвтэй болжээ | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.