Бурхан багшийн сургаалиуд, Төвдийн номын их багш нар, эрдэмтдийн зохиол бүтээлүүд багтсан Ганжуур, Данжуур хөлгөн их судрыг Шашны дээд сургуульд өнөөдөр заллаа. Төвд хэлнээс Монгол хэл рүү буулгасан нийт 401 боть номыг ийнхүү сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглах боломж нээгдлээ.
Төвд, Монгол хоёр л Ганжуур, Данжуур их судрыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. Япон, Солонгос, Энэтхэг гээд олон орон хэсэгчлэн орчуулсан ч Төвд, Монгол хэл рүү хамгийн алдаа мадаг багатай буулгасан байдаг тухай эрдэмтэн, судлаачид онцолж байлаа. Их эртний буюу 800 зууны тэртээд Монголчууд анх орчуулж эхэлсэн их хөлгөн судруудыг ийнхүү эрдэмтэн, судлаачид, шашны сургуулийнхан судлах боломжтой болж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Ганжуур, Данжуур судрын орчуулгыг заллаа | ||
| Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.