Шууд Chart

Нийслэлийг утасгүй интернэтжүүлнэ

2016-06-06 17:30:15

 “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн есөн дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагаар хөтөлбөр үргэлжилж байна.

“UB wifi” гэсэн тэмдэглэгээтэй хэсэг, байршил бүрт иргэд утсаараа, нөүтбүүкээрээ ямар ч нууц үггүйгээр интернетэд холбогдож болохоор болж байна. Ингэж нийслэлийн бүх хороог утасгүй интернэттэй болгож байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын бас нэг хэлбэр. Дүнжингарав, Драгон төвд ажиллуулж эхэлсэн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд зарим үйлчилгээг илүү задалж, иргэддээ чирэгдэлгүй хүргэж байгаа ажил юм байна.

Утасгүй интернэтийн буюу вай фай-аар холбогдоход мэдээлэл цуглуулахад сүлжээний хурд их чухал. Ялангуяа олон хүн нэг зэрэг сүлжээг ашиглахаар ачаалал ихсэх, хотын төвөөс хол зайд сүлжээг дэмжихгүй байх гэхчилэн асуудлууд гардаг. Тэгвэл бүх хороодыг үнэгүй интернэтэд холбох төслийн нээлтийн үеэр туршилт хийлээ. Шаргаморьт, СХД-ийн 32-р хорооноос холболт хийж, сүлжээний хурдыг шалгасан юм. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернэтийн бүстэй болжээ. 

Яг ийм байдлаар бүх хороодыг энэ зургаадугаар сардаа багтааж, утасгүй интернэтэд холбоно. Иргэд өөрийн амьдарч буй хорооны интернэтийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно.  Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд  иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернэтэд нэвтрэн орох боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийг утасгүй интернэтжүүлнэ  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй