Шууд Chart

2017 он гэхэд 20 мянга гаруй хүүхдийн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно

2016-06-06 17:36:05

Нийслэлийн захын гэр хороололд сургууль, цэцэрлэгийн 18  цогцолбор баригдаж эхэлжээ. Ингэснээр ирэх намар 5000 гаруй хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй болох юм.

“Рич Голден Буллс Эдүкэшн” компани өнгөрсөн онд Засгийн газартай концессийн гэрээ хийж 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар тохирсон. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн барилгыг тухайн компани өөрсдийнхөө хөрөнгөөр бариад, ашиглалтад оруулсныхаа дараа улсаас мөнгөө авах юм. Хан-Уул дүүргийн 13-р хороонд баригдаж байгаа энэ цогцолборын 1 давхарт нь 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох бол 2-3 давхарт нь 1-5-р ангийн 180 хүүхэд хичээллэх юм.

Засгийн газартай тус компани гэрээ хийхдээ 2016 онд 30, 2017 онд 42 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Гэвч зарим дүүрэгт сургууль барих газар олдохгүй байгааг тэрбээр хэлж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 18 цогцолбор барихаас нэг нь  л баригдаж эхэлжээ.

”Рич Голден Буллс Эдүкэшн” компани шинээр барих сургууль, цэцэрлэгийнхээ барилгад хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж, инженер дэд бүтцийн асуудлыг нь шийдэж байна. Тэд эрчим хүчээ нар, салхинаас авахаар тооцоолжээ.

Нийслэлээс газрыг нь чөлөөлөөд өгчихвөл 2017 он гэхэд хотын захын гэр хорооллын 20 мянган хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй болох боломжтойг тэд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2017 он гэхэд 20 мянга гаруй хүүхдийн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно   
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй