Анх удаа Соёлын төвийн удирдах ажилтнууд нэг дор цуглаж, зөвлөгөөнөө хийлээ. Энэ удаагийн зөвлөгөөнд аймаг, сум, дүүргийн соёлын төвүүдийн 340 гаруй төлөөлөл оролцлоо. Сайн боловсон хүчин авъя гэхэд квотоор хязгаарлагддаг гэдгийг тэд хэллээ.
Иргэдэд урлаг соёлын боловсрол олгох нэгж нь яах аргагүй сум, дүүргийн соёлын төвүүд. Гэтэл өнөөдөр хөдөө орон нутгийн соёлын төвүүдийн бараг 60-аад хувь нь галладаг байртай, өвлийн ид хүйтэнд үйлчилгээ үзүүлэхэд ч хүндхэн, дотор нь ороод 2-3-хан минут болоход амнаас уур савсдаг нь хэвийн л үзэгдэл болжээ. Соёлын төвүүдийн засварт жилдээ 300 мянга орчим төгрөг хуваарилагддаг. Ийм нөхцөлд иж бүрэн засвар шинэчлэлийг цаашлаад орчин үеийн шинэ байрны асуудлыг ярих ч боломжгүй гэдгийг хэлж байна.
Үүнээс гадна хөдөө орон нутгийн соёлын төвд таван хүн ажиллах орон тоотой. Үүнд мэдээж эрхлэгч, номын санч, дуу хөгжмийн багш, үйлчилгээний ажилтан багтдаг. Нэг соёлын төвд жилдээ 70-80 удаа тоглолт болдог. Гэтэл өнөөдөр боловсон хүчнээ тогтоож торгоох зүйл байхгүйг хэллээ.
БСШУЯ, мэргэжилтэн, судлаачид хамтран Соёлын тухай хуулийн төсөлд эдгээр асуудлыг шийдэхээр тусгасан. Соёлын төвүүдийн санхүүжилтийг нэмэхээр оруулсан ч Сангийн яамнаас дэмжлэг авч чадаагүй байна. Хэрвээ авч чадсан бол УИХ-д өргөн барьчихсан байх байлаа. Тиймээс менежментээр асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлжээ.
Сумын соёлын төвд 58 орчим сая төгрөгийн төсөв баталж өгдөг. Гэхдээ үүнээс ердөө хоёр сая нь л уран бүтээлд зарцуулагдаж, үлдсэн нь цалин хөлсөндөө л таардаг байна. Ийм нөхцөл байдлыг сайн менежментээр шийдэхээр байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Соёлын төвүүдэд сайн менежмент үгүйлэгдэж байна | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.