Манай улсад сүүлийн таван жилд төрөлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, жилдээ 90 мянга орчим эх амаржиж байна. Тиймээс эх барих эмэгтэйчүүдийн салбарт ашиглаж байгаа анагаах ухааны дэвшилтэт арга, туршлагыг судлах зорилготой олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус хуралд дэлхийн таван орны 100 орчим эрдэмтэн судлаач, эх барих эмэгтэйчүүдийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна.
Манай улсад нийт төрөлтийн 10 хувь нь дутуу төрөлт байдаг. Мөн 100 жирэмслэлт тутмын хоёр нь өсөлтгүй болдог байна. Үүний гол шалтгаан нь нэгдүгээрт эх барих, хоёрдугаарт, хувь хүний эрүүл мэнд амьдралын буруу хэвшил, орчны бохирдолтой холбоотой гэдгийг судлаачид хэлж байна.
Монгол Улс эхийн эндэгдлээ эрчимтэй бууруулж чадсан дэлхийн есөн орны нэг болж мянганы зорилтдоо хүрсэн. Гэвч дэлхий нийтэд баримталдаг эмчилгээний аргууд болон эмч мэргэжилтнүүдийн чадваруудаа сайжруулах шаардлагатай байгааг олон улсын эх барих салбарынхан хэлж байна.
Эх барих эмэгтэйчүүдийн салбарын эмчилгээний шинэ арга, хөгжлийн асуудлыг ярилцах тус хурал маргааш нярайн эмгэгийг бууруулах чиглэлээр үргэлжилнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Эх барих эмэгтэйчүүдийн салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.