Шууд Chart

Японоос экспортлож буй 8000 гаруй төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө

2016-06-07 12:49:45

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Японы хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжлээ. Ингэснээр манай улсын 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлж байна.

Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын нийт худалдааны гурваас дөрвөн хувийг эзэлдэг гэсэн үг юм.

Тэгвэл чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ гэж албаныхан онцоллоо.

Мөн Япон Улсын экспортлож байгаа 8000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний тарифыг чөлөөлнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японоос экспортлож буй 8000 гаруй төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө   
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй