Орхон аймаг дотоод нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, тус аймагт цэцэрлэгийн зориулалтаар баригдсан ч өөр зориулалтаар ашиглаж байсан барилга олон байжээ. Харин тэдгээрийг зориулалтаар нь буцаан ашигласнаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 92 хувьд хүрч, 7600 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болсон байна.
Өнөөдрийн байдлаар тус аймагт төрийн өмчийн 27, хувийн хэвшлийн 11 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насныханд зориулсан дуу хөгжмийн багшийн ажлын орон тоо дутмаг байгаа аж.
| Орхончууд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ | ||
| Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.