Шууд Chart

Хөлбөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийнэ

2013-10-10 10:13:18

Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтийг энэ сарын 13-ны өдөр хийхээр болжээ.

Энэ ажлыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Goal-V” төслөөр Нидерландын "Green Field" компани, Монголын "Дэрэн наран" ХХК хийж гүйцэтгэж байна.Одоогоор зүлэг солих ажил дуусах шатандаа оржээ.

Нээлтэд зориулан Супер цомын төлөөх тоглолт болох бөгөөд 2013 оны Нийслэл лигийн аварга "Эрчим", "Боргио цом"-ын эзэн "Хангарьд" клубүүд ирэх Ням гарагт тоглох юм байна.  Тус хүрээлэн 5000 үзэгчийн суудалтай.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хөлбөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийнэ   
Үзсэн: 4543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй