БНХАУ, АНУ-ын стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний найм дахь шатны хуралдаан Бээжинд болж байна. Энэхүү уулзалтыг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, төрийн зөвлөлийн гишүүн Ян Цзечи нар тэргүүлж байгаа бол АНУ-ын талаас манай улсад албан ёсны айлчлал хийгээд Хятадыг зорьсон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, сангийн сайд Жейкоб Лю нар удирдаж буй.
Хоёр өдөр үргэлжлэх тус хуралдаанд оролцогчид Хятад Америкийн харилцаа хамтын ажиллагаа, нэгдсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлуудыг гүнзгийрүүлэн хэлэлцэх юм.
Мөн бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгамдсан болон байр суурийн зөрүүтэй асуудлаа ч хэлэлцэж байна.
Хятад, АНУ нь стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн хувьд өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг тойрсон асуудлаар байр суурийн зөрүү ихтэй үед болж байгаагаараа анхаарал татаж байна.
АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчлах үеэрээ Өмнөд Хятадын тэнгис Хятад улс агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс байгуулж байгааг өдөөн хатгасан, бүс нутгийн байдлыг тогворгүйжүүлэх гэсэн алхам хэмээн шүүмжилсэн бол нөгөө талаас Хятадын тэнгист бусад улс орны үүсгэж байгаа асуудлаас айхгүй, мөн ийм асуудал түрүүлж үүсгэхгүй гэдгийг хариу мэдэгдсэн юм.
| БНХАУ, АНУ-ын төрийн зөвлөлүүд уулзалдаж байна | ||
| Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.