Шууд Chart

Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа нь цус ойртолттой холбоотой гэв

2016-06-08 14:23:29

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн эмхэтгэлийг боловсруулдаг. Монгол Улс 2015 онд эх нялхсын эндэгдлээ бууруулж, мянганы зорилтоо биелүүлсэн. Хүн амын дундаж наслалт 69 болж нэмэгдсэн зэрэг таатай мэдээ энд багтжээ. Мөн нялхсын төрөлхийн гажгийг бүс нутгаар нь харьцуулсан судалгааг анх удаа хийсэн байна.

2015 онд төрөлхийн гажиг болон хромсомын эмгэгтэй 8014 хүн амбулторийн үзлэгт хамрагджээ. Насны бүлгээр нь авч үзвэл 0-19 насны хүүхэд 61 хувийг эзэлдэг. Тэдний 64 хувь нь Улаанбаатарт үлдсэн 36 хувь хөдөө орон нутагт амьдардаг. Тиймээс бүс нутгийн харьцуулсан судалгааг хийжээ. Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрж байгаа гол шалтгаан нь эцэг, эхийн эрүүл мэнд, удамшил болон гадны нөлөөлөл байдаг. Тэр дундаа орон нутагт цус ойртолт нэмэгдэж байгааг ч судлаачид хэлж байна.

Манай улсад эх хүүхдийн эндэгдэл буурч эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Гэхдээ монгол хүний удмын сан, ирээдүйн үндэстэн орших асуудлын гол хөшүүрэг нь эрүүл саруул хойч үе. Тиймээс бүсчлэн гаргасан энэхүү судалгаанд үндэслэн салбарын яам бодлого боловсруулагчид төрөлхийн гаж хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, эрсдлийг бууруулах чиглэлд дорвитой ажлуудыг хийх боломжтой болж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа нь цус ойртолттой холбоотой гэв  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй