Малчид, хөдөөгийн ард иргэд сумын төвдөө эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай авна гэдэг чухал асуудал. Завхан аймгийн Түдэвтэй сумын Сум дундын эмнэлэгт тойргийн есөн сумын иргэд үйлчлүүлдэг. Тус эмнэлэгийн эмчилгээ, оношилгоо хийх багаж, тоног төхөөрөмжүүд сайжирснаар иргэд 2, 3 дахь шатлалын эмнэлэг рүү явах шаардлагагүй болсон байна.
Тухайлбал, өмнө нь цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппаратгүй байхад микроскопоор шинжилгээ хийдэг байжээ. Энэ нь цаг хугацаа алдахаас гадна бодит үр дүн гарах магадлал багатай байсан байна. Тиймээс өнгөрсөн онд ОНХС-ийн 22 сая төгрөгийн хөрөнгөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх аппаратыг авчээ. Түүнчлэн зөөврийн эхо аппарат, биохимийн анализатор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй болсноор хүнд өвчтөнийг зөөвөрлөх шаардлагагүй болж, сумандаа оношлогоог чанартай сайн хийх боломж бүрджээ.
Түүнчлэн Түдэвтэй сумын Сум дундын эмнэлэгт мэс засал, төрөх эмэгтэйчүүд, дотрын мэргэжлийн эмч нар ажилладаг байна. Төсөл хөтөлбөр, ЭМСЯ-ны тусламжтайгаар мөн төрөх тасаг, сувилахуйн өрөөндөө шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч тохижуулсан нь эмч, эмнэлtгийн ажилчдад ажиллах таатай орчин нөхцөл бүрдсэн байна.
Зөвхөн хэн нэгний гарыг хараад суугаад байх бус өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан хүлээн авах, яаралтай тусламжийн өрөө, сувилахуйн өрөө зэргээ мөн засаж тохижуулжээ. Мөн 69.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ниссан экстрал машин авч, ард иргэдэд эмнэлtгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэж эхэлжээ. Ийнхүү сумандаа өвчнийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээ хийснээр ард иргэдэд үзүүлэх дарамтыг тодорхой хэмжээгээр багасгаад байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Түдэвтэйн эмнэлэгт тойргийн 9 сумын иргэд үйлчлүүлж байна | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.