Шууд Chart

"Монголын мэдээ" суваг ДДэш ТВ-тэй хамтран ажиллана

2016-06-08 15:12:57

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг "Монголын мэдээ" суваг онцгой эрхтэйгээр HD форматаар энэ сарын 10-наас үзэгч түмэндээ хүргэнэ. “Евро-2016”, “Рио-2016” наадмыг үзэгчдэд хүргэхэд чанарын шаардлага хангасан дамжуулалт хийгдэх шаардлагатай юм. Энэ хүрээнд "Монголын мэдээ" суваг, ДДэш ТВ хамтран ажиллахаар боллоо.  

Өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, “ДДэшТВ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Болд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.   

Хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч ДДэш ТВ-ийн хувьд 29 дүгээр суваг дээр тохируулагдсан "Монголын мэдээ" сувгийг Full HD форматаар үзүүлнэ. Харин үзэгч таны зурагт HD форматыг хүлээн авдаг байх шаардлагатай. 

"Монголын мэдээ" суваг болон ДДэш ТВ-ийн хамтын ажиллагаа олон улсын тэмцээн наадмаар хязгаарлагдахгүй. Улс орон, дэлхий дахинд өрнөсөн үйл явдлыг чанар, технологийн өндөр түвшинд бэлтгэн хүргэж байх болно.

Нэмж мэдээлэхэд, “Евро 2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Франц улсад энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны хооронд болно. Энэ жил анх удаа 24 шилдэг багийг багтаасан Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт “А” хэсгийн Франц-Румыны тоглолтоор эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Монголын мэдээ" суваг ДДэш ТВ-тэй хамтран ажиллана  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [180.149.98.xxx] 2016-06-08 16:57
mnb 1 dvgeer suvag deer garahgvi ymu zaaval kabeliin suvgaar ni vzehvv 16 suvgiin tohooromjoor vzej bolo\hgvi blj bga ymu

Бидэнтэй нэгдээрэй