![](/uploads/201606/news/thumb/a8e32d7948bd850fec9f403048fc6483_x3.jpg)
Манай улс 1996 оноос хойш мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэж эхэлсэн. Үүнээс хойш 3800 гаруй хүн мэргэшсэн нягтлан бодогч болжээ. Дэлхий нийтээрээ цахим тоон хэлээр ярьдаг болсон энэ үед санхүүч, нягтлан бодогчид хамгийн бодитой, баримттай мэдээлэл түгээж байгааг энэ салбарынхан хэлж байна.
Хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг татахын тулд тухайн байгууллага санхүүгийн тайлан тооцоогоо танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, олон улс тоон хэлд илүү итгэл үнэмшилтэй ханддаг болсон. Тиймээс дэлхий нийтээр нягтлан бодогчдыг мэргэжлийн болон мэргэшсэн хэмээн хувааж мэргэжлийн өндөр түвшинд бэлддэг байна. Манай улс ч гэсэн ийм байдлаар нягтлан бодогчдыг бэлтгээд олон жил болжээ.
Нэмж мэдээлэхэд, манай улсын 30 гаруй их, дээд сургууль санхүү, нягтлан бодогчдын ангид элсэлт авдаг. Жилд 4000 гаруй залуус нягтлан бодогч мэргэжлийг эзэмшиж төгсдөг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Нягтлан бодогчид 20 жилийн ойгоо тэмдэглэж байна | ||
Үзсэн: 1903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.