Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Казахстаны Алматы хотод эхэлнэ. Тэмцээнд манай улсаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д Б.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцохоор явсан. 52 кг-ын жинд Универсиадын аварга Х.Энхдэлгэр өрсөлдөх ёстой байсан ч AIBA-гийн шинэ дүрмээр нас нь хүрээгүй учраас үлдлээ. Монголын баг тамирчдыг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ахалж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол онцлог нь боксчид анх удаа хамгаалалтын дуулгагүй тулалдана. Энэ тэмцээнд 116 орны 570 гаруй боксчин оролцох юм байна.
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 2080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.