Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө нэмэхгүй байх бодлого барьж байна. Харин элсэгчдийн босго оноог өндөр тогтоожээ. Тодруулбал, тус сургуульд элсэхийн тулд 620-иос дээш оноотой байх шаардлагатай юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудын босго оноог 400 гэж тогтоосон.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилийн босго оноо, сургалтын төлбөрөө нээлттэй байлгах зөвлөмжийг хүргүүлээд байгаа. Тиймээс энэ удаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатараас тодрууллаа.
| Анагаахын их сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй | ||
| Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.