Шууд Chart

Хогны уут үйлдвэрлэхэд гурван тэрбум төгрөг зарцуулна

2013-10-10 11:53:03

Хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэх ажил явагдаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг  зохион байгуулж эхэллээ. Хог хаягдал хийх зориулалтын уут үйлдвэрлэхэд жилд гурван тэрбум төгрөг зарцуулах аж. Тодруулбал, орон сууцны хорооллын 127596 өрхөд нийт 13 сая уут үйлдвэрлэхэд нэг тэрбум  273 сая, гэр хорооллын 189500  өрхөд  нийт 19 сая уут үйлдвэрлэхэд  нэг тэрбум  890 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Үлдсэн мөнгийг  хог хаягдлыг тээвэрлэхэд зарцуулах юм байна. Хог хаягдлын уут үйлдвэрлэх болон зөөж тээвэрлэхэд төсвөөс нэмэлт хөрөнгө авахгүйгээр иргэдийн төлсөн хогны мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх нийтийн үйлчилгээнд нь зарцуулах юм. Сард нэг өрхөд 15 ширхэг хогны уут олгохоор тооцон тарааж эхэллээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Хогны уут үйлдвэрлэхэд гурван тэрбум төгрөг зарцуулна   
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй