Өмнөговь аймагт сургуулийн өмнөх насны 4000 гаруй хүүхэд байдгийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Хүн амын нягтрал ихтэй Цогтцэций суманд 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг ашиглалтад оруулж аймгийн хэмжээнд 21 цэцэрлэгтэй боллоо.
Энэ цэцэрлэг баригдахаас өмнө сумынхаа Төрийн банкийг түрээслэн цэцэрлэг ажиллуулж байсан Цогтцэций сумын иргэд хүүхдээ орчин нөхцөл нь хангагдсан шинэ цэцэрлэгт өгч ажлаа сэтгэл тайван хийх нөхцөл бүрдэж байна. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 900 гаруй хүүхэд байдаг. Үүнээс улсын цэцэрлэгт 600 гаруй нь хамрагддаг үлдсэн хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол 200 хүүхдийн багтаамжтай 27-р цэцэрлэгийг барьснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 90 гаруй хувьд хүрч байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 880 хүүхдийн багтаамж бүхий 10 дотуур байр, шинэ сургуулиуд барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Шинээр баригдаж байгаа 200 хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан ашиглалтад оруулснаар суманд шинээр 33 ажлын байр бий болж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Цогтцэций суманд 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.