Шууд Chart

Малын эмийн сангуудад шалгалт хийжээ

2016-06-13 15:39:22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас малын эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд, болон малын эмийн сангуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 150 гаруй зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн дийлэнхийг монгол зааваргүй импортын бараа, үйлчилгээний хугацаа тодорхойгүй бараа борлуулсан зэрэг  зөрчил илэрсэн байна. Түүнчлэн зөрчлийн 46 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

Энэ удаагийн шалгалтаар зөрчил гаргасан таван албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу 830 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн малын эмийн зохистой хэрэглээ сэдэвт сургалтанд нийслэлийн мал эмийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг хамруулжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мэндбаярын яриаг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малын эмийн сангуудад шалгалт хийжээ  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй